"ӨНӨӨДӨР" сониныхны хүсэлтээр "Уншигч-сурвалжлагч" булангийнх нь уншигч-сурвалжлагчаар нэг өдөр ажиллаж МУИС-ийн багш, хятад судлаач, орчуулагч, Күнзийн институтийн монгол талын захирал, МУСГЗ Мэнэрэлийн Чимэдцэеэ гуайтай ярилцлага хийлээ. Сонины багтаамжаас болоод хасагдсан хэсгүүдийг нь оруулсан ярилцлагын бүрэн эхийг энд нийтлэж байна.
БАТСУУРИЙН БАЯСГАЛАН: “Өнөөдөр” сониныхон намайг уншигч-сурвалжлагч болооч гэсэн юм. Би уран зохиолын хүн учраас утга, уран зохиол, орчуулгын хүнтэй ярилцвал дөхөм байна гэтэл М.Чимэдцэеэ багштай ярилцаж өгөөч гэлээ. Таны нэрийг сонсоод би их баярласан. Учир нь надад танаас асуух юмс мундахгүй их байна.