Friday, June 30, 2017
НЭГЭН ШҮЛЭГ...
Дээш авирч тоглоё гэхэд нь би зөвшөөрсөн
Дээврийн шат эгц өөдөө,
Их л гэнэн байж дээ, тэртээ өндөрийн одод руу
Инээлдсээр хүрчихнэ л гэж бодож байв даа.
Доош үсэрч тоглоё, бас л би зөвшөөрсөн
Догдолсон гараа атгалцаад, нэг хоёрын гурваа гээд л
Даанч итгэмтгий байж дээ, намайг газардахад
Дагаж тэр буулгүй гараас минь алдуурч
Дэвээд л, дэвээд л, бүүр өөдөө
Нисээд явчихаж билээ, би хашгираад
Эгц өөдөө, дээврийн шатруу
Эхэр татан авираад л, авираад л..,
Одоо эдгэж дээ, шарх минь аньж
Одод руу гараа зангидаж уйлдагаа больжээ, гэвч
Дэргэд минь тэр хааяахан ирж суугаад
Дээс томж тоглох уу гэж итгэлгүйхэн гуйх юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
Их уншсан нийтлэлүүд
-
Энэ хавар Монголын уран зохиолын ертөнц хөл хөдөлгөөн ихтэй байгааг зарим уншигчид маань мэдэж байгаа болов уу. Учир нь хэд хэдэн сонир...
-
Яруу шүлгээс илүү зузаан роман сэтгэлийг минь дэнсэлгэн татдаг. Хүний авьяасыг өөрөөс нь хүнийшүүлж, илүү бүтээлчээр ажиллахыг шаарддаг б...
-
Улаанбаатар сонины 1995 оны 05-р сарын 24-ний №106(792)-д яруу найрагч Т.Содномнамжил /Бурхан болооч/ ийм нэг нийтлэл хэвлүүлж байжээ. Түүн...
No comments:
Post a Comment