Friday, June 30, 2017
РЕКВИЕМ
Одоо бодохоор сэтгэл өвдөөд л, цээжний голд
Олон шувуу жиргэж байснаа нисээд явчихсан шиг хоосроод,
Инээгээд гунигтай явсаныг нь санаад, яаж тэгэж
Итгэл найдварыг минь хөнгөхөөн хуурчихваа гэж бодох бүрт
Мэдэхгүй ээ, мэдэхгүй зүгээр л
Миний хийж чадах зүйл байсан юм шиг санагдаад..,
Хааяа цонхон дээр сууж байхад яг түүн шиг
Харц сүүмгэр ч нисэж л яваа шувууд
Хажуугаар сүргэлэн өнгөрөөд л…
Өө, тэгээд нулимс бөмбөрөхөд
Өөр тэгээд яах ч байсан юм гэж тайвшираад..,
Нээрээ би юу хийхсэн билээ, тээр дээрээс
Нисэхдээ унаж байна гэж бодоогүй зүрхэнд ялагдахаас өөрөөр.
Subscribe to:
Post Comments (Atom)
Их уншсан нийтлэлүүд
-
Энэ хавар Монголын уран зохиолын ертөнц хөл хөдөлгөөн ихтэй байгааг зарим уншигчид маань мэдэж байгаа болов уу. Учир нь хэд хэдэн сонир...
-
"Урлаг гэдэг уг чанараараа үхлийг үгүйсгэгч юм. Тийм ч болохоор уран бүтээлч нь гашуудаж байхад ч урлаг өөдрөг хэвээр оршдог." ...
-
Яруу найрагч Пүрэвжалын Майнбаяр. “Шар навчны сүнс” 1996, “Сарны бичээс” 2006, “Шинэ улирал” 2007, “Сая жилийн намар” 2008, “Бясалгагч ...
No comments:
Post a Comment