Хорхе Луйс Борхес
Амиа хорлолт
Шөнөөр ганц ч од үлдэхгүй.Шөнө өөрөө ч үлдэхгүй.
Үхнээ би, надтай хамт
Үүршгүй хорвоогийн бүхэн мөхнө.
Хүзүүн чимгүүд, сац суврагууд
Хүмүүсийн царай, тив газруудыг арчиж хаяна би.
Түүчээлсэн цагийн хураалгыг устгаж,
Түүхийг тоос, тоосыг хумхи болгоно. Харин одоо
Жаргах нарны сүүлчийг ширтэн зогсоод,
Жиргэх шувууны эцсийг шимтэн сонсоод,
Хэн ч бишэд зориулж юу ч бишийг гэрээслэнэм би.
Орчуулсан Б.Баясгалан
This comment has been removed by the author.
ReplyDeleteЯмар сайхан орчуулга вэ? Анх удаа блогийг нь харлаа. Унших юмтай болсондоо сайхан байна.
ReplyDelete