Хязгаар
Ахин хэзээ ч санахгүй Вэрлэний мөрт.
Алхан өнгөрч болохгүй хажуугийн гудамж.
Дүр төрхийг минь сүүлчийн удаа харж буй толь.
Бүр ертөнцийн төгсгөлд тултал нь хааж орхисон хаалга.
Тавиур дээрх номнуудаас /тэднийг одоо би харж зогсоно/
Тал нь ахиж хэзээ ч дэлгэгдэхгүй.
Энэ зун би тавин нас хүрч байна.
Эр биеийг минь үхэл хэмхчин барж байна.
Орчуулсан Б.Баясгалан
Хорхе Луйс Борхес, “Шөнийн шүлгүүд” номоос...
No comments:
Post a Comment