Фулицерын шагналт яруу найрагч Кэй Райан |
Ниагара мөрөн
Мөрний мандалыгШал юм шигээр
Дээр нь бид
Ширээ сандалаа засаад
Зоог барингаа
Яриа дэлгэнэ.
Урсгалын дунд бид
Галын өрөөний ханын зургууд
Солигдож байгаа мэт
Эргийн дагуух дүр зургууд
Ээлжлэн хөвөрхийг
Хачин тайвуухнаар
Харж сууна. Урсагч нь болвоос
Ниагара мөрөн гэдгийг
Уг нь бид мэднэ,
Мэдэхийн дээдээр мэднэ. Гэвч
Утга учир нь юу вэ гэдгийг
Санах даанч хэцүү.
Орчуулсан Б.Баясгалан
No comments:
Post a Comment