Friday, June 30, 2017

Жон Китсийн нэгэн шүлэг

Үхлийн тухайд

I
Амьдрал бол зүүд, үхэл бол гүн нойр
Амгалан жаргал гээч нь алавхийх үзэгдэл төдий
Үхнэ гэдэг бидэнд адгийн тарчлал шиг санагдах ч
Үнэндээ цэнгэл жаргал л илбийн хоосон ажгуу.

II
Тоостын дээгүүр бядан зүтгэлсээр хүмүүн
Толгойгоо хоохойлох нь бүү хэл зовлонд тушаах нь жигтэй
Элдэв бартаат зам; ганцаар туулах зориг
Ирээдүйн үхэл нь хүртэл гагцхүү СЭРЭХИЙН төлөө.

Орчуулсан Б.Баясгалан

No comments:

Post a Comment

Их уншсан нийтлэлүүд