Аллен Гинзберг (1926–1997)
Хөөрхий муу Аллен дорнын гүн ухаан, шашин номд багагүй автаж, нэг хэсэг хайку энэ тэр тэрлэх гэж үзэж явсан бололтой байдаг.
***
Будда өөд болов.
Бусаддаа үлдээсэн нь
Томоос том хоосон.
***
Цайгаа оочино
Чихэр хийгээгүй ч
Юуны ялгаатай.
***
Дээвэр дээр нь саран.
Цэцэрлэгт нь өт хорхой
Түрээсэлж суугаа байр минь.
***
Эмийн шилэн дотор
Нэгэн мэлхий үсчинэ
Саарал зам дээр зуны бороо.
***
Ахин нэг жил
Улирчихаад байхад
Алимад орчлон хэв хэвэндээ.
***
Сахлаа хусч дууссан ч
Намайг ширтэх нүд
Толин дотроо үүлдлээ.
Орчуулсан Б.Баясгалан
No comments:
Post a Comment