Амьдралын мөр
Амьдрал гүн мөрөөҮлдээх ёстой:
Өглөөний шуудангаа авахаар
Өмнүүр хойгуур хөлхсөн
Өгсүүр уруу зам;
Усны хоолойг
Хашаагаа тойруулж
Урагш хойш зөөсөн мөр;
Улиг домог болтлоо
Угаалтуурын өмнө холхисноос
Урагдаж халцарсан ором;
Хоёр гарынх нь дор
Хоног өдөргүй эргэсээр
Хүлхсэн чихэр шиг болсон
Хаалганы хятад бариулууд;
Харанхуйгаас аврагдах гэж
Халцартал нь дарсаар
Ханатайгаа нэгдээд
Харагдахаа больсон унтраалгууд.
Бүх эд зүйлс нь түүний
Бүдэгхэн мөрийг хадгалах ёстой.
Хэн нэгний амьдарсан зам
Хэзээд тод харагдах ёстой.
Хэргээ гартал элэгдэх учиртай.
Тэгээд л амьдрал зогсоход
Багахан ч байг хамаагүй
Хэсэгхэн газрын өвс ногоо
Сүр жавхлант гашуудлын цувааны
Хөл дор зулгарч үлдэх учиртай.
Эд юмс ч гэсэн
Элэгддэг байх ёстой.
Орчуулсан Б.Баясгалан
No comments:
Post a Comment