Friday, June 30, 2017

РЕКВИЕМ




Одоо бодохоор сэтгэл өвдөөд л, цээжний голд
Олон шувуу жиргэж байснаа нисээд явчихсан шиг хоосроод,
Инээгээд гунигтай явсаныг нь санаад, яаж тэгэж
Итгэл найдварыг минь хөнгөхөөн хуурчихваа гэж бодох бүрт
Мэдэхгүй ээ, мэдэхгүй зүгээр л
Миний хийж чадах зүйл байсан юм шиг санагдаад..,
Хааяа цонхон дээр сууж байхад яг түүн шиг
Харц сүүмгэр ч нисэж л яваа шувууд
Хажуугаар сүргэлэн өнгөрөөд л…
Өө, тэгээд нулимс бөмбөрөхөд
Өөр тэгээд яах ч байсан юм гэж тайвшираад..,
Нээрээ би юу хийхсэн билээ, тээр дээрээс
Нисэхдээ унаж байна гэж бодоогүй зүрхэнд ялагдахаас өөрөөр.

No comments:

Post a Comment

Их уншсан нийтлэлүүд