Thursday, June 29, 2017

ЛАРКИНЫ НЭГЭН ШҮЛЭГ


Филип Ларкин. Сонирхолгүй амьдарч, сонирхолтой шүлгүүд үлдээсэн түүнийг 20-р зууны Английн яруу найргийн хамгийн сод төлөөлөгдийн нэг гэдэг.

Шүлэг л юм даа

Тэд чамайг баллана, эцэг эх чинь.
Тэгье гэж бодоогүй ч тэгэж л орхино.
Өөрсдийнхөө алдаагаар чамайг булж
Өөр зөндөө бурангуйг чамд л гэж тохно.
Хатуу зөөлнөөр нь цаг үеийг хувааж
Хажуудахаа багалзуурдаж амьдардаг тэд
Хувь ээлжиндээ өөрсдөө ч бас энэ мэт мунхаглалд
Хуучны малгай, хүрмэн дотроо нухлуулж л явсан.
Энэчлэн хүн хүндээ булай доройгоо дамжуулна.
Эргийн мөрөгцөг шиг тэр нь гүн рүүгээ улам шигнэ.
Хожимдоогүй дээрээ үүнээс бушуухан сугарч гар
Хойчоо залгуулах үр хүүхэдтэй болно ч гэж бүү бод.

Орчуулсан Б.Баясгалан

No comments:

Post a Comment

Их уншсан нийтлэлүүд