Thursday, June 29, 2017

СУЛ ТЭМДЭГЛЭЛ


Амьдралын минь хамгийн аз жаргалтай, гунилтай, эсвэл тодоос тод мөч нь бидний өөрөө өөртөө итгүүлдэгчлэн анхны үнсэлт, анхны хүүхэд, юуны ч юм аварга болсон мөч биш зүгээр л хээр явж байгаад нэг доголон цагаан морь харсан, нэг хүүхдийн сайртай гарынхаа араар нусаа шудрахыг өхөөрдсөн, тэгээд өөрөө ч анзаараагүй мартчихсан тийм үе байж болох уу? Ерөөсөө “хамгийн” гэдэг өөрөө их өрөөсгөл үг юм. Зүгээ…р л бидний өөртөө итгүүлсэн, тулгасан бүхний цаана жинхэнэ үнэн биднээс асуулгүйгээр оршсоор байдаг… гэх гээд л. Яг л Сантъяго өвгөний зүүдэнд дандаа үзэгддэг Африкийн ногоон дэнж дээрх зулзагуудаа дагуулсан арслан шиг тийм энгийн, тийм утгагүй, тийм гоо сайхан, тийм холын “билгэдэлт амьдрал”-тай болохсон.

No comments:

Post a Comment

Их уншсан нийтлэлүүд