Грекийн сор болсон найрагч Яннис Ричосын хэдэн шүлгийг орчуулж байснаасаа орууллаа. Асар зовлонг туулсан юм билээ, тэр. Шүлгүүдийг нь уншихаар андашгүй. Сануулахад Грек хэлнээс дамжуулснаар нь буюу англи хэлнээс дорх шүлгүүдийг буулгасан юм шүү.
***
Хаашаа нисэн одоо вэ, хүү минь?
Хүү минь — мах цус минь, ясны минь голдох чөмөг,
зүрхэн дотрох зүрх юмсан
Хачин давчуу хашаанд минь шулганах болжмор,
гань ганцаардлын минь цэцэг юмсан
Хаахнаас тэр нисэн одоо вэ?
Хаашаа зорио бол?, Хаана намайг орхио вэ?
Харлан онгойгоод одоо шувууны тор хоосон
Хагсаж цайраад усны торх гандуу
Хархан нүдийг чинь юу ингэтлээ халхалчихаад
Халуун нулимсны минь өмнө таг сохор байна вэ чи?
Харгуйн тэртээдээ яахин ингэж хамаг цогцоороо хөрчихөөд
Хатуу үгсийн минь өмнө чиг дүлий байна вэ чи?
Төгс төгөлдөрт дөтлөхүй
Үхэл гэж байдаггүйг чи мэднэ дээ гэж нөхөр нь эхнэртээ хэллээ.
Үнээн, мэдэлгүй дээ, тэгээд л би үхэж байна.
Шүүгээнд хоёр цамцыг чинь индүүдээд хийчихсэн шүү, харин
Шүршихээ мартчихжээ, өнөө жаахан сарнайгаа гэж бүсгүй хариуллаа.
Орчуулсан: Батсуурийн Баясгалан
No comments:
Post a Comment