Friday, June 30, 2017

Йэтсийн нэгэн шүлэг

Уйлъяам Батлер Йэтс (1865–1939)

Улс төр

Манай үед хүний хувь тавилан гээч нь
улс төрийн нэр томъёог л илэрхийлэх болжээ. 
 Томас Манн

Тэр охиныг тэнд зогсож байхад
Яахин би бодол санаагаа
Ромын, Испанийн аль эсвэл
Оросын улс төрд хандуулж чадах вэ?

Юу ярихаа мэддэг
Хал үзсэн аянчинтай хамт байлаа ч,
Юм юмыг уншиж бясалгадаг
Хашир суусан улс төрчтэй цуг зогслоо ч
Юу юугүй дайн гарах тухай
Тэдний яриа үнэн байлаа ч
Аяа, залуу байсансан бол тэр охины гарыг л
Атгаж зогсохсон гэж хүсэхээс өөр юм алга аа!

Орчуулсан Б.Баясгалан


No comments:

Post a Comment

Их уншсан нийтлэлүүд