Friday, June 30, 2017

Кэй Райаны нэгэн шүлэг

Фулицерын шагналт яруу найрагч Кэй Райан

Ниагара мөрөн

Мөрний мандалыг
Шал юм шигээр
Дээр нь бид
Ширээ сандалаа засаад
Зоог барингаа
Яриа дэлгэнэ.
Урсгалын дунд бид
Галын өрөөний ханын зургууд
Солигдож байгаа мэт
Эргийн дагуух дүр зургууд
Ээлжлэн хөвөрхийг
Хачин тайвуухнаар
Харж сууна. Урсагч нь болвоос
Ниагара мөрөн гэдгийг
Уг нь бид мэднэ,
Мэдэхийн дээдээр мэднэ. Гэвч
Утга учир нь юу вэ гэдгийг
Санах даанч хэцүү.

Орчуулсан Б.Баясгалан


No comments:

Post a Comment

Их уншсан нийтлэлүүд