Friday, June 30, 2017

Нарангэрэлийн нэгэн шүлэг


“Хүлээлт”-ийн тухай миний мэдэх хамгийн сайхан шүлгийг миний найз Нарангэрэл тэрлэсэн юм…

***
Зун дуусч
Намар эхлэж
Зулаг ороох өвс
Нараа даалгүй тамирдаж
Зуслангийн байшингийн орой
Чимээгүйд автаж
Цув нөмөрсөн бүсгүй
Цуурай хүрэхгүй алсыг
Цурам ч хийлгүй ширтэх
Хаяан дахь айлын яндангаас
Халуун цог үсчих
Хашаан дахь үхэр мал
Өвс хивэх
Харгуй дүүрэн навчис
Замаар нэг хөглөрөх
Хамар шархируулсан хүлээлт
Тахир замын энэтэй.

Нямхүүгийн Нарангэрэл

No comments:

Post a Comment

Их уншсан нийтлэлүүд